Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр намынхаа Удирдах зөвлөлд сайдаар ажиллах хүмүүсээ танилцуулж дэмжүүлсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд сайдад нэр дэвшигчдээ Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулан томилох юм. Үүнийхээ дагуу сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж сайдаар ажиллах хүмүүсээ танилцуулжээ.

Удахгүй сайдад нэр дэвшигчдийнхээ нэрийг УИХ-ын даргад өргөн барих юм байна. УИХ-ын чуулганаар сайдад нэр дэвшигчдээ хэлэлцүүлснийхээ дараа Ерөнхий сайд танхимын гишүүдээ батламжилж, захирамжаа гардуулна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилж, чөлөөлдөг болж байгаа юм.