“ЖИ ТАЙМ”-ын шүүгдэгчид хилийн хориг тавьж, шүүх хурлыг хойшлууллаа

“ЖИ ТАЙМ” гэх тодотголтой  сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 09:00 цагаас эхэлсэн ч шүүгдэгчид хилийн хориг тавьж, хэргийн материалтай танилцах боломжоор ханган долоодугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.

11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан уг хэргийн шүүх хуралдааны үйл явцыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй шууд дамжуулан олон нийтэд нээлттэй хүргэн  ажиллаж байгаа юм.