Бурхны авралаар, чи ирлээ! шоуны ялагчаар Г.Алтаншагай, О.Тэмүүжин тодорлоо

Австралийн “Fremantlemedia” компанийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевизийн бүтээсэн “Бурхны авралаар, чи ирлээ!” шоуны эхний улирлын дугаарууд үзэгчдийн хүртээл болж өндөрлөлөө. Уг шоунд олны танил эрхмүүд оролцон ямар нэг бэлтгэлгүйгээр тайзнаа гарч хөгжилтэй үзүүлбэрүүдийг бүтээсэн юм.

Нэвтрүүлгийн арван дугаарт нийт 24 оролцогч оролцож, шигшигдэн үлдсэн шилдэг найман оролцогч ялагчийн төлөө өрсөлдсөн билээ. Тэд дөрөв, дөрвөөрөө хоёр финалд өрсөлдөн хүнд нөхцөл байдлыг ур чадвараараа давж, үзэгчдийн саналаар жүжигчин Г.Алтаншагай, О.Тэмүүжин нар ялагчаар тодорсон юм.

Нэвтрүүлгийн уран бүтээлчид үзэгчдэд нийт 42 өөр тайз, өнгө аяс, зохиолтой үзүүлбэрүүдийг толилуулжээ.