Бразилийн Ерөнхийлөгчийн шинжилгээ эерэг гарчээ

Цар тахлын эсрэг тэмцэх шаардлагагүй  байгалийн шалгарал гэж үздэг Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаруд ковид19-ийн шинж тэмдэг илэрч шинжилгээнд хамрагдахаар болсон тухай бид мэдээлсэн. Мягмар гарагийн орой түүнд хийсэн шинжилгээний хариу гарч вирусийн халдвар авсан нь тогтоогджээ. 65 настай Ерөнхийлөгч "Миний биеийн байдал хэвийн байгаа. Одоо ч ард түмнийхээ дунд байх хүсэлтэй ч эмч нарын зөвлөгөөг дагаж байна. Би хүмүүсийн дунд байх дуртай" гэж ярьжээ.

Тэрээр хүн амын 70 хувь нь ковид19-өөс урьдчилан сэргийлэх ямар ч боломж байхгүй гэж үзэн амны хаалт зүүхээс татгалздаг юм. Бразилийн дээд шүүх улсынхаа Ерөнхийлөгчид амны хаалт зүүхийг тушаасан захирамж гаргаж байв. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)