Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан үүрэгт ажлаа орлогч дарга О.Батжаргалд хүлээлгэж өгчээ. Тэрээр “Аймгийн Засаг даргаар ажиллах энэ хугацаанд түмэн олныхоо итгэлийг даан өндөр хариуцлагатай байж, оновчтой шийдвэр гарган түүнийгээ богино хугацаанд бодитой ажил хэрэг болгохын төлөө хичээн ажиллалаа. Өнгөрсөн дөрвөн жилд Өвөрхангай аймагт олон бүтээн байгуулалт хийж, 2019 оны ажлаараа улсад тэргүүлэн Монгол Улсын шилдэг аймгаар шалгарсан. Энэ бол миний болон бидний ажлын товч тайлан" гэсэн байна.