МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өндөрлөжээ. Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдаар ажиллуулах хүмүүсээ танилцуулж хэлэлцүүлсэн юм. Ерөнхий сайдын оруулж ирсэн нэрсийг Удирдах зөвлөл дэмжсэн байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайдаас гадна УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах юм. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар, Х.Нямбаатар нарыг Засгийн газрын гишүүнээр ажиллуулахаар нэр дэвшүүлжээ.

Сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулан маргааш томилохоор төлөвлөсөн байна. Улмаар нөгөөдөр сайд нарыг тангараг өргүүлж, УИХ-ын Байнгын хороодын дарга нарыг сонгосноор анхдугаар чуулган хаалтаа хийх юм байна.

Сайдад нэр дэвшигчдийг танилцуулъя.