Япон хүн нинжа магистр гэсэн дэлхийн анхны цолыг авчээ

Японы иргэн 45 насандаа нинжа магистр гэсэн цол хамгаалсан дэлхийн анхны хүн болсон тухай Japan Times сонинд бичжээ.

Цол хамгаалахын тулд Жонити Мицүхаши нинжа нарын хамгийн анхны овог бүрэлдсэн эх нутагт Миэ их сургуульд хоёр жил суралцжээ. Уг их сургуульд 2017 онд Нинжа судалгааны төв байгуулагдаж дараа жилээс нь магистрын анги нээж байв. Сургалт онол, практик хослон явагддаг аж.

Японы түүхээр бакалавр зэрэгтэй Мицүхаши нинжа нарын эх нутагт суралцан, дайчдын урлагийг ойлгох чин хүсэлтэй байжээ. Хичээлийн үеэр тэр кунг-фу ба серинзи-кэмпо тулааны урлагт суралцаж онол, практикийг нь үзэн “шалгаран амьдрах нуугдах” зуршлаа зузаатгажээ. Улмаар сургуульдаа үлдэн  докторын зэрэг хамгаалахаар шийдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)