УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо үдээс өмнө хуралдлаа. Тус Байнгын хороо хуралдаанаараа өөрийн харьяанд байдаг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд дараах гишүүд орсон юм.
Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг хариуцдаг юм.