УИХ-ын Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын үдээс өмнө хуралдлаа. Тус Байнгын хорооны хуралдааныг өмнөх парламентын төгсгөлд даргалж байсан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун удирдаж Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд дараах гишүүд орсон байна.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй ажилладаг юм.