МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 15 цагт хуралдах тов гарчээ. Хурлаар Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшигчдийг танилцуулах бололтой.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Засгийн газрын бүтцээ УИХ-д өргөн мэдүүлж улмаар өнөөдөр өглөө чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр баталсан.
У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар ерөнхий чиг үүргийн зургаа, чиглэлийн найм, нийт 14 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллах юм. Мөн Засгийн гззрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч 23 агентлагтай байна.