Ковид19 тусаад эдгэсэн хүнд дархлаа тогтох магадлал бага гэв

Хүн, амьтан ямар нэг өвчнөөр өвчлөөд эдгэхэд тухайн өвчнөөр дахиж өвдөхгүй болдог тохиолдол бий. Үүнийг дархлаа тогтох буюу тухайн хүний цусанд уг өвчний эсрэг биет үүссэнтэй холбож тайлбарладаг. Тэгвэл Ковид-19 өвчний тухайд тийм магадлал маш бага болохыг Испанийн эрдэмтдийн судалгаа харуулж байгаа аж.

Испани нь Ковид-19 цар тахлын дэгдэлтээр дэлхийд тэргүүлж байсан бөгөөд өвчилсөн, нас барсан, эдгэрсэн хүний тоо маш их байгаа улсын нэг юм. Тэгвэл тус улсын эрдэмтэд уг өвчнөөр өвдөөд эдгэрсэн 60 мянган хүнийг судлахад ердөө тавхан хувьд нь дархлаа тогтсон болохыг олж мэджээ. Үлдсэн хувьд нь эсрэг биет үүсээгүй буюу уг өвчнөөр дахин өвдөх боломжтой гэсэн үг.

АНУ, БНХАУ-д мөн энэ төрлийн судалгаа шинжилгээ явагдаж байгаа бөгөөд харамсалтай нь үр дүн нь Испанийнхаас нэг хол зөрөхгүй нь тодорхой болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ямар юу ч мэдэхгүй мулгуу новш вэ чи дархлаа үүсэхгүй юм бол яаж вакцин хийх юм. малаа мал, үхрээ үхэр

    0 0 Хариу бичих
  2. za bitgii shaa gej heliidaa

    0 0 Хариу бичих