Австралийн хоёр дахь том муж Викториад коронавирусийн дэгдэлт эхэлсэн тул өнгөрсөн шөнө дундаас эхлэн хил хорио тогтоожээ. Викториа мужид халдварын 191 тохиолдол шинээр бүртгэгдсэн тул ийнхүү яаралтай арга хэмжээ авсан байна. Энэ нь цар тахал эхэлснээс хойш нэг хоногт бүртгэгдсэн хамгийн их тохиолдол ажээ. Өөрөөр хэлбэл, тус мужид шинэ дэгдэлт явж эхэлсэн байна.

Ерөнхий сайд Даниэль Эндрюсийн хэлснээр, Викторитай хил залгаа бусад мужуудад мөн адил арга хэмжээ авчээ.

Мельбурнд орон сууцны найман блокийг тусгаарлаж, оршин суугчдыг нь хөл хорионд оруулсан байна.