Коронавируст цар тахалтай тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлэх нэгэн сонирхолтой арга хэмжээг Сөүл хотод зохион байгуулжээ. Бямба гарагийн үдэш Хан мөрний дээгүүр 300 дрон нисгэж амны хаалт зүүн гараа угааж, зай барихын чухлыг санууллаа. 10 минут үргэлжилсэн дроны шоу эмнэлгийн ажилтнууд төдийгүй бүх солонгосчууд хамтын хүчин чармайлт гаргасанд талархсан сэтгэгдлээр өндөрлөсөн байна.








