УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд С.Амарсайхан, Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Б.Жавхлан нарыг оруулахыг дэмжлээ.