Алтанбулагийн боомтоор орж ирсэн таван хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарынн 5-нд нийт 757 хүнд шинжилгээ хийхэд 752 хүнээс нь коронавирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20, 22, 24 настай эрэгтэй, 20, 34 настай эмэгтэй нийт таван хүнээс коронавирус илэрчээ.

Шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 533 хүнд давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан долоон хүний шинжилгээ, ХӨСҮТ-д ажилласан найман ажилтанд хяналтын шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 15 жолооч, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 148 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй, зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Зургаадугаар сарын 18-нд Сөүлээс ирсэн хоёр хүн, зургаадугаар сарын 11-нд Нур Султан Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүн эдгэрсэн.

38, 29, 6, 39, 12 настай эрэгтэй, 11 настай эмэгтэй нийтдээ 15 хоног эмчлэгдэн дараагийн шатлал руу шилжлээ.

Алтанбулагийн боомтоор өчигдөр 85 хүн орж ирсэн. Тэднийг Орхон аймаг тусгаарласан. Өнөөдөр сорьц цуглуулах ажил эхэллээ” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. bi end hen negniig muulah gsngui manaihan mash sain ajillaj bgaa humuusee ch sain tatan avch bgaa gehdee neg yumiig helmeer sanagdlaa ilersen tavan hunii neg n minii tanil orosod shinejilgee ogood sorog garaad irsen hil dr mashintaigaa ireed bhd yagaad mashintai n hamt tsuvaand oruulaad yavuulchij boloogui yum be 3 huuhed 2 sartai nyalh huuhdiig yamarch agaarguo avtobusand ene humuustei holij suulgah hereg bsiimu hamtad n tsuvaand n ooriinh n mashintai yavuulaad tusgaarlah bairluu oruulsan bol neg hun ch gsn tusahgui blaa gol n 1 oitoi 2 sartai gh 2 iin 2 nyalh amitniig ter haluund avtobusand suulgah hereg bsan uu gdg l bn oorsdiin huviin mashintaigaa tusgaarlah bairluugaa yavchyaa gj zondoo l guisan sht teglee gd ted nar zugtchihgui sht uneheer haramsaltai bn ersdliig mash buruu tootsloo tegsneer eruul bsan neg ger bul ovchilloo medeej hamt bgaa geriinhen n ilreh n oilgomjtoi bolloo uneheer haramsaltai odoo harin hurdan idgeed eruul bolohiig n huleehees oor zamgui bolloo

    0 0 Хариу бичих