Энэ зун коронавирусийн цар тахлын улмаас манай аялал жуулчлалын салбарт гадаадын жулчин хүлээн авахгүй хилийг хориг үйлчилсэн хэвээр байгаа. Тэгвэл БОАЖЯ-наас Экологийн цагдаагийн албатай хамтран дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Хариуцлагатай аялал” аяныг маргаашнаас эхлүүлэн зуны турш өрнүүлэх нь ээ. Аяны талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг "Аялал жуулчлалаас байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах аялж, буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, иргэдэд зөв аялах төлөвшлийг суулгах зорилгоор “Хариуцлагатай аялал” аяныг эхлүүлж байна. Уг аяныг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба болон JICA олон улсын байгууллагатай хамтран долоодугаар сарын 9-ний өдрөөс наймдугаар сарын 28-ний өдрийн хооронд зохион байгуулж байгаа аж. Аяны хүрээнд
- Иргэдийг байгаль орчинд ээлтэй хог хаягдалгүй аялахад уриалсан контентуудыг бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнүүдээр түгээх
- Улаанбаатар хотоос гарах болон аймаг руу орох постуудад “Монгол аялагчийн паспорт”-ыг түгээж, иргэдийн аялах боловсролд дэмжлэг үзүүлэх
- Иргэд олон нийтийн байгаль хамгаалах үйлсэд оруулах оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг системтэйгээр зохион байгуулж тодорхой үр дүнд хүрэхээр төлөвлөсөн" хэмээн онцоллоо.