НҮБ: Улс орнууд биотерроризмын эсрэг зогсох чадваргүй

Коронавируст халдварын цар тахал улс орнууд байгалийн болон хиймэл гаралтай биологийн аюул заналын эсрэг зогсох чадваргүйг харууллаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд террорын эсрэг албаны тэргүүн Владимир Воронков мэдэгджээ.

“Цар тахал улс орнууд биотерроризмын эсрэг зогсоход бэлэн бишийг харууллаа. Биотерроризмын аюул заналыг бодит мэтээр авч үзэх ёстой” хэмээн Воронков мэдэгдээд коронавирусийн дэгдэлт эхлэх үеэр зарим хэт даврагчдын бүлэг COVID-19 ашигласан биологийн зэвсэг хийхийг уриалж байсныг санууллаа. 

"Манай алба сонирхогч талуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөөтэй. Үүнд боломжит бүх хүчнийг татан оролцуулж, арми, тагнуулыг хүртэл дайчлан эрсдлийн эсрэг тэмцэхэд бэлэн байх ёстой” хэмээн тэр хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хэрвээ ийм биологийн зэвсгүүд гараад эхлэх юм бол дэлхий даяараа зомби шиг кино дээр хардаг тийм л амьдрал эхлэх байхдаа

    0 0 Хариу бичих