Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долдугаар сард найман удаагийн тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр БНСУ-д байгаа иргэдээ татан авах МИАТ компанийн онгоц өнөө өглөө Буянт-Ухаагаас хөөрчээ. Тусгай үүргийн онгоц 13 цагийн орчим Улаанбаатарт газардах юм.

Энэ сарын 9-нд тусгай онгоц мөн Истанбул-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, Европын улсуудаас иргэдээ татна.

Долоодугаар сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна. Долоодугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/ Долоодугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/ Долоодугаар сарын 26-нд Франкфурт хотууд руу тус тус нислэг үйлдэнэ.