Испанийн хотуудад дахин хөл хорио тогтоож эхэллээ

Испани улс дахин нэг бүс нутагт хөл хорионы хатуу дэглэм тогтоолоо.

Даваа гарагаас Луго мужийн 70 мянган хүн амтай Галисия тойрогт тав хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоожээ. Дэглэмийг зөрчвөл өндөр хэмжээний мөнгөн торгуультай.

Испанид онц байдлыг зургаадугаар сарын 21-нд цуцласнаас хойш дахин хөл хорионы дэглэмдээ шилжиж байгаа хоёр дахь тохиолдол энэ болж байна. Өнгөрсөн бмяба гарагт вирусийн халдвар эрс нэмэгдэн 4000 тохиолдол бүртгэгдсэн 200 мянган хүн амтай Льейда мужид хөл хорионы дэглэмийг эргүүлэн тогтоосон юм. Энэ бүс нутгийн хүн амын хөдөлгөөнийг хязгаарлаж, гэр орондоо байх мөн амны хаалт заавал зүүх үүрэг өгчээ. Цар тахал дэгдсэнээс хойш Испанид 250,5 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, 28,3 мянган хүн амиа алдаад байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)