УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас анхны хэлэлцүүлгээр нь батлахаар болсон.