Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны долоодугаар сарын 05-06-ны өдрүүдэд ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор хүлээн авлаа. Энэ өдрүүдэд хилийн боомтыг 10.00-20.00 цагийн хооронд нээж, иргэдийг нэвтрүүлсэн юм.

Долоодугаар сарын 5-ны өдөр долоон зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 136 зорчигчийг ажиглалтад нийт 143 иргэнийг тусгаарлахаар холбогдох газруудад шилжүүлсэн бол өчигдөр таван зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 67 зорчигчийг ажиглалтад тусгаарлахаар Эрдэнэт хот руу шилжүүлжээ.