УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өргөн барьсан Засгийн газрын бүтэц батлах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд Засгийн газрын бүтэцтэй холбогдуулан Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авлаа. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Чуулганы хуралдаан завсарлаж, үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж анхны хэлэлцүүлгийг нь хийхээр боллов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа дараах бүтцээр ажиллуулах саналаа өргөн барьсан юм.