Ерөнхийлөгч дөрвөн яамыг нэгтгэж хоёр, нэг яамыг хувааж хоёр болгох санал гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвшилцөх саналд хариу өгөхдөө хэд хэдэн асуудлаар санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн яамыг нэгтгэж, хоёр болгох, Хууль зүй, дотоод хэргийн яамыг өөрчлөн зохион байгуулж хоёр яам байгуулах санал гаргажээ. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд хамруулсан үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Эрдэс баялаг, эрчим хүчний яам байгуулах, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн яам байгуулах, Хууль зүй, дотоод хэргийн яамыг Хууль зүйн яам, Дотоод хэргийн яам болгон салгаж зохион байгуулах саналаа илэрхийлжээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах бүтцээр ажиллах саналаа УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байна.

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  2. Батлан хамгаалах яам
  3. Барилга, хот байгуулалтын яам
  4. Боловсрол, шинжлэх ухааны яам
  5. Гадаад харилцааны яам
  6. Зам, тээврийн хөгжлийн яам
  7. Сангийн яам
  8. Соёлын яам
  9. Хууль зүй, дотоод хэргийн яам
  10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  13. Эрчим хүчний яам
  14. Эрүүл мэндийн яам

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Дэд бүтэц, Эрчим хүч, уул уурхай Хүнд үйлдвэрийн яам байгуулах нь зөв. Ер нь ажлын уялдаа холбоо муутай олон яам байх нь олдвол өвдөнө гэдэг шиг ажил цалгардаж, хүнд суртал ихэсдэг. Хууль зүй дотоод хэргийн яамыг салгах хэрэггүй. Эрүүл мэнд, Хөдөлмөр нйгмйн хамгаалахын нэг гэх нь зөв. Эцэст нь цомхон хөнгөн шуурхай ажиллах бүтэц төсөв ч хэмнэнэ. Сайдууд нь мэргэжлийн ажил амьдралын туршлагатай, хөнгөн шуурхай ажиллах залуучууд байгаасай. Олон жил сайд байж хонинд явдаг хөшүүн хойрго болж унагасан адуу шиг улсыг томилж хэрэггүй ээ.

    0 0 Хариу бичих
  2. Sarangereliig eruul mendiin yamnaas. Nyamdorjiig huuli zuin yamnaas, Oyun-Erdene-g ZGhereg erhlehiin saidaas, Enkhbayariig batlan hamgaalahiin yamnaas l hol bailgaarai!

    0 0 Хариу бичих
  3. Эрүүл мэндийн яам нь хамгийн сүүлд байдаг шаасан

    0 0 Хариу бичих
    • Цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаажээ. Э үсгийг А үсгийн өмнө тавьчуул эрүүл мэндийн яамаар жагсаалт эхлүүлж болношд.

      0 0