УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа бүтцийг танилцууллаа. Тэрээр "Одоогийн Засгийн газрын бүтцийг ерөнхийд нь хадгалахаар шийдвэрлэлээ. 14 яам, 17 сайдтай ажиллана.
Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Соёлын яамыг шинээр байгуулж, хуучин яамаа Боловсрол, шинжлэх ухааны гэж нэрлэхээр болсон. Мөн Ерөнхий сайдын дэргэд Биеийн тамир, спортын улсын хороог байгуулан ажиллана" гэлээ.