У.Хүрэлсүх: Засгийн газраа 14 яам, 17 сайдтай ажиллуулах саналтай байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа бүтцийг танилцууллаа. Тэрээр "Одоогийн Засгийн газрын бүтцийг ерөнхийд нь хадгалахаар шийдвэрлэлээ. 14 яам, 17 сайдтай ажиллана.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Соёлын яамыг шинээр байгуулж, хуучин яамаа Боловсрол, шинжлэх ухааны гэж нэрлэхээр болсон. Мөн Ерөнхий сайдын дэргэд Биеийн тамир, спортын улсын хороог байгуулан ажиллана" гэлээ. Ерөнхий сайдын оруулж ирсэн Засгийн газрын бүтцийг Байнгын хороо дэмжлээ. Удахгүй чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх юм.

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  2. Батлан хамгаалах яам
  3. Барилга, хот байгуулалтын яам
  4. Боловсрол, шинжлэх ухааны яам
  5. Гадаад харилцааны яам
  6. Зам, тээврийн хөгжлийн яам
  7. Сангийн яам
  8. Соёлын яам
  9. Хууль зүй, дотоод хэргийн яам
  10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  13. Эрчим хүчний яам
  14. Эрүүл мэндийн яам

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Төсвөө хэмнээд цомхон чадварлаг байж болдоггүй юм байхдаа татвар төлөгчидийн мөнгө ёо гэх биш дээ дураараа юмдөө

    0 0 Хариу бичих
  2. Сайдын суудалд тохирох хүмүүсийн нэг бол яалтчгүй Я.Содбаатар юм. Амжилт хүсье

    0 0 Хариу бичих
  3. Юун олон яам сайд вэ

    0 0 Хариу бичих