Цар тахлаас үүдэн эх орондоо буцах боломжгүй байгаа Япон Улсад зорчих богино хугацааны визтэй иргэд болон их дээд сургуулиа төгссөн оюутан, гэрээний хугацаа нь дууссан дадлагажигч ажилтнуудын визийг тухай бүр сунгахаар болжээ.

Тодруулбал, Монгол Улсын Элчин сайдын яам Японы Цагаачлалын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзан энэ асуудлыг шийдвэрлүүлжээ. Иргэд Японы цагаачлалын албаны орон нутаг дахь салбаруудад хандан визээ зохих журмын дагуу сунгуулах боломжтой.