Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг салбар бүрээр нь тусгайлан боловсруулан хүргэж байгаа билээ. Энэ удаад соёл, урлагийн байгууллагад зориулан COVID-19 цар тахлаас хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж гаргажээ.
Байгууллагад : • Үйлчилгээ эхлэхийн өмнө гадаад, дотоод орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх • Ковид-19-өөс сэргийлэх талаар ажлын байранд сургалт хийх • Сайн дурын ажилтныг сургалтад хамруулсан байх • Өглөө бүр биеийн халуун үзэх • Амны хаалт зүүх • Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих • Бүлэг бүр тусдаа үйл ажиллагаа явуулах • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах • Бүх бүлгийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байх • Өрөө тасалгаанд агаар сэлгэлт тогтмол хийх • Орыг толгойгоор нь нийлүүлж байрлуулахгүй байх • Өрөөний талбайн 50 хувийг ашиглахаар эд зүйлсийг байршуулах • Хүүхдийг ээлжээр, цөөн тоогоор хооллох, нэг тавагнаас олноороо иддэг хоолноос татгалзах • Цоргоноос амаар ус уухгүй байх • Ахуйн хэрэглээний бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах • Хөнжил, гудсыг наранд тавих • 1л усанд 25мл белизна хийж хоол бэлтгэх болон бусад өрөө, тасалгаа, төрөл бүрийн тоглоом, ор, ширээ, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх • Ил задгай хог хаягдлыг зуслангийн ойр орчимд хаяхгүй байх • Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт) • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах • Сэжигтэй тохиолдол илэрвэл түр тусгаарлах өрөө бэлтгэсэн байх
Үйлчлүүлэгчдэд : • Амны хаалт зүүх • Хүн хоорондын зай барих • Хүнсний бүтээгдэхүүн хувааж идэхгүй байх • Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх • Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч авч явах • Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх • Гар барихгүй, тэврэлдэхгүй байх • Явган аялал, дасгал хөдөлгөөн хийх