Суут хөгжмийн зохиолч Эннио Морриконе таалал төгслөө

Италийн хөгжмийн зохиолч, удирдаач Эннио Морриконе 91 насандаа таалал төгссөн тухай тус улсын ANCA агентлаг мэдээллээ. 91 настай хөгжмийн зохиолч бэртэлийн улмаас Ромд хотын эмнэлэгт эмчлүүлж байхдаа амьсгал хураасан байна. 

Тэрээр " Сайн, муу , хэрцгий", "Америкт нэг удаа", " Диваажин кинотеатр" зэрэг Холливууд болон Италийн шилдэг 500 гаруй киноны хөгжмийг бичжээ. 

2007 онд Амеркийн кино урлагийн академиас түүнд хүндэт шагналаа гардуулж байв. Зургаан удаа Академийн шагналд нэр дэвшиж байсан Морриконе 2016 онд Квентин Тарантиногийн "Хилэнт найм" кинонд зориулсан хөгжмөөрөө Оскар хүртсэн юм. 

Мөн тэрээр  Грэмми, Алтан бөмбөрцөг шагналыг тус бүр гурван удаа, зургаан BAFTA шагнал, Европ, дэлхийн кино урлагийн олон шагнал хүртэж байв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. АГУУ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ

    0 0 Хариу бичих