Бямба гарагт "Торино"-той хийсэн тоглолтын харьцаа  4:1-ээр өндөрлөхөд Криштиан Роналду чөлөөт цохилтоос гоол оруулсан. Цохилт амжилттай болсоны дараа тэр сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байв. Ювентусын супер од 2017 оны арванхоёрдугаар сард Реал Мадридтай хийсэн клубын ДАШТ-аас хойш чөлөөт цохилтоор гоол оруулалгүйгээр бараг гурван жил болсон юм.

"Өөртөө итгэх итгэлээ эргүүлэн авахын тулд энэ гоол надад зайлшгүй хэрэгтэй байлаа. Амаргүй тоглолт болсон ч бид тэвчээртэй зүтгэлтэй тоглож хожил авлаа. Одоо бидний хожил “Лацио”-д дарамт болж очно" хэмээн Роналду ярьжээ.

Криштиан Роналду Сери А-гийн энэ улиралд 26 тоглолтод гарч 25 гоол оруулж+5 гоолын дамжуулалт өгөөд байна.