Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны долоодугаар сарын 05-06-ны өдрүүдэд ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор хүлээн авах болсон. Энэ өдрүүдэд хилийн боомтыг 10.00-20.00 цагийн хооронд нээж, иргэдийг нэвтрүүлэх юм. Ингэхдээ хилээр нэвтрэх иргэд коронавирусийн шинжилгээг урьдчилан хийлгэсэн байх, тусгаарлах байрны төлбөр болон тээвэрлэлтийн зардлыг төлсөн байх шаардлага тавьж байна.