WWE холбооны тамирчин, 145 кг жинтэй аварга эр Кит Ли бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа нээлттэй өгүүлжээ. Тэрээр твиттер хуудсандаа энэ талаар бичсэн байна.

“Энэ явдал Далласын нэгэн бааранд болсон юм. Намайг сууж байтал нэг эмэгтэй ирээд хамт суухыг хүссэн. Би татгалзтал зүгээр уух юм авч өгье гэсэн юм” хэмээн тэрээр бичжээ. Маргааш нь бөх зочид буудлын өрөөнд нүцгэн сэрсэн аж. Гэмт этгээд түүний эд зүйлд хүрээгүй байсан гэнэ. Энэ явдлаас болж К.Ли сэтгэл санааны цочролд орсон бөгөөд дахиж тийм байдалд орохгүйн тулд согтууруулах ундаанаас бүрмөсөн татгалзжээ. Тэрээр хэн ч хэзээ ч энэ хэргийн хохирогч болох эрсдэлтэй тул болгоомжлохыг хүмүүст уриалсан байв.

Кит Ли өнгөрсөн жил холбооныхоо хамгийн их амжилт гаргасан тамирчин болж байжээ.