Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 22-26-нд гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 68 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Ажиллагаанд одоогоор 42 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 484 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 18 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, долоон хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байгаа юм. Одоогоор ажиллагаанд 433 хэрэг шалгагдаж байна.