"Би Нью-Йоркт хайртай" логотипыг бүтээгч, Америкийн дизайнер, график зураач Милтон Глейзер 91 насандаа таалал төгслөө.
Милтон Глейзер дэлхийн дизайнеруудад онгод урам зориг нэмсэн олон цуврал бүтээлээрээ алдаршсан юм. Глейзер 1968 онд Клей Фелкерын хамт New York Magazine сэтгүүлийг үүсгэн байгуулж, олон тооны сонин хэвлэлийн зохиомжийг бүтээсэн WBMG-ийг үндэслэгчийн нэг байв.
