ХӨСҮТ-ээс эмчлэгдээд гарсан эмэгтэй өнөөдөр амаржиж охинтой болжээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “ Зургаадугаар сарын 29-нд нийт 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгааарлагдсан 7 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 23 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй, ХӨСҮТ-ээс эмчлэгдээд гарсан жирэмсэн эмэгтэй өнөөдөр өглөө 07:20 минутад төрж охинтой боллоо.

Монгол Улсад онош батлагдсан 220 тохиолдол байгаагаас 175 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор  45 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 34 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна” гэв.