УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр 12.00 цагт эхэлнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр 12.00 цагт товлон зарлажээ.  Хуулийн дагуу анхдугаар чуулганыг УИХ-ын даргыг томилох хүртэл хамгийн ахмад гишүүн даргалах юм.

Анхдугаар чуулганаар УИХ-ын гишүүд тангараг өргөх бөгөөд УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрын бүрэлдэхүүний танилцуулгыг сонсоно. Тодруулбал, Улсын Их Хурлын тухай хуульд анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр заажээ. 

17.3.Анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ

17.3.1.шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;

17.3.2. Улсын Их Хурлын даргыг сонгох;

17.3.3. нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;

17.3.4. Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;

17.3.5. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;

17.3.6. Ерөнхий сайдыг томилох;

17.3.7. Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн батлах;

17.3.8. Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;

17.3.9. шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;

17.3.10. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах.

17.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)