Хэнтий аймгийн Дадал сумын малчин Б таван настай охины хамтаар “Хёрхон” голын эргээс таана, мангир түүхээр энэ сарын 23-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд өчигдөр өглөө 5 настай С-ийн цогцсыг “Хёрхон” голын баруун эргээс зүүн урд зүгт 2 км-т “Чулуутын голын боом”, “Хёрхон голын боом”-ын уулзварын арал дээрээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
Улмаар “Хёрхон” голын баруун эргээс зүүн зүгт “Шинэсэн гарам” гэдэг газар хүртэл завиар 30 км-т урсаж, 3-4 метрийн гүнд 6 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч мөн өдрийн 18:30 цагаас бороо орсны улмаас түр зогсоосон. Өнөөдөр 06:00 цагт Б-г эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.