АНУ-д сүлд дуугаа солих талаар яриа гарч эхлэв. Учир нь нэгдсэн улсын сүлд дууг боолын эзэн Фрэнсис Скотт Ки гэдэг хүн зохиож байжээ. Тиймээс арьсны өнгөөр гадуурхахтай тэмцэж байгаа идэвхтнүүд сүлд дууг Жон Ленноны Imagine дуугаар солих хэрэгтэй гэсэн санал гаргалаа.
Өнгөрсөн долоо хоногт Сан-Франциско хотноо Кигийн хөшөөг буулгасан. Тэрээр нэгэнтээ "Африкийн гаралтай америкчууд бол онцгой, доод ястнууд. Тэд нийгмийг иддэг аугаа хорлон” гэж хэлж байжээ.
Африк гаралтай өнгөт арьстан Лиана Моралес саяхан нэгэн виртуаль тоглолт дээр арьсны өнгөөр гадуурхагчдын зохиосон дууг дуулахгүй гэж мэдэгдсэн юм. Сонирхолтой нь түүнийг түүхч эрдэмтэн Дэниел Уокер дэмжсэн байв.
“Дууны арьсны өнгөөр гадуурхсан санааг хүн бүр ойлгох ёстой" гэж сэтгүүлч Кевин Пауэлл хэлээд сүлд дуугаа Ленноны Imagine зохиомжоор солих санал гаргажээ.
Атланта хотод АНУ-ын иргэний дайнд хохирогчдын хөшөөг эсэргүүцэгчид буулган хаяж, Ерөнхийлөгч агсан Жорж Вашигтон ба Жексоны хөшөөнд хүртэлд халдсан байна. Энэ явдал Дональд Трампын дургүйцлийг төрүүлж, тэрбэээр АНУ-ын холбооны өмчийн хөшөө дурсгалыг хамгаалах хуульд гарын үсгээ зуран, хөшөө сүйтгэсэн хүмүүст 10 жил хүртэл хорих ял өгөхийг шаарджээ.