Ерөнхийлөгч АН-аас сонгогдсон гишүүдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр тойрог тус бүрт хамгийн олон санал авч, Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Ээлжит сонгуульд бүлэг байгуулах хэмжээнд амжилттай оролцож, сонгогдсон УИХ-ын гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, ард иргэдийн хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллахыг захилаа. Мөн өнгөрсөн парламентын үед гарсан талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга баттай, бүлгийн хэмжээнд нэг хүн шиг ажиллах ёстой гэв.

Коронавируст цар тахлын нөлөөгөөр хүндэрсэн эдийн засагт анхаарал хандуулахын хажуугаар малчдын аж байдалтай ойр байж, хөдөө аж ахуй, уул уурхайн асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд байнга анхаарч ажиллахыг мөн захилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд АН-ын бүлгийн гишүүдтэй санал солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан болон Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар оролцлоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Бусдыгнь бас хүлээн авч уулзана биз дээ аан

    2 0 Хариу бичих
  2. тэр ж.батсуурь гахай эрдэнэтэй нийлж ард түмнийг доромжилж байгаа бичлэг тарсан. түүнийг хаанаас ахин олж үзэх вэ?

    1 0 Хариу бичих
  3. Ардчилсан ннамаас сонгогдрж еронхийлөгч болсон хүн яагаад намынхаа эсрэг ажиллаад намын хаа нөхдүүдийг шоронд хийгээд байдагийг ойлгохгүй хүн их байна аа кккккккк

    0 2 Хариу бичих
  4. МАН аас сонгогдсон гишүүдийг хүлээн авч уулзах уу. Мөн намын төлөөлөл үүдийг яагаад тус тусад нь хүлээж авч уулзах болов. Үүнд ЁТГ ын дарга хариу өгнө үү. Шинэ төр яагаад удаад байна. Сонгууль дууссан. Хүрд түмэн сонголтоо хийсэн.

    1 0 Хариу бичих
  5. 6-2 talaar helevuu

    0 0 Хариу бичих