Пакистаны хөрөнгийн биржийн байр руу зэвсэглэсэн этгээдүүд халджээ. Халдлагын улмаас одоогоор дөрвөн хүний амь нас хохирч 3 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн дотор цагдаагийн албан хаагчид байгаа гэнэ.

Гэмт этгээдүүд буунаас гадна тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн байсан тухай орон нутгийн хэвлэлүүдэд бичиж байна.

Гэмт этгээдүүд дөрвүүлээ байснаас гурвыг нь устгасан бөгөөд нэг нь одоо болтол барилга дотор байгаа аж.