Коронавирус бидний амьдралыг олон талаар өөрчиллөө. Нийлэг, хуванцар хэрэглэлийн төгсгөл ирлээ хэмээн хүн төрөлхтөн зарлаж байсан цаг саяхан. Гэтэл цар тахал эхэлсэнээс хойш амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас хэрэглэл зэрэг хуванцар хог хаягдал ихсэж, нэг удаагийн алчуур, шингэн савангийн худалдан авалт үлэмж нэмэгджээ.