БНХАУ-ын Парламент Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслөөр санал хураахад бэлэн болжээ. Өмнөх шатны бүх үйл явц бүрэн дуусаж, дэмжлэг авсан гэнэ. Хуулийг зургаан үе шаттай хэлэлцжээ.

Хэвлэлд бичсэнээр, уг хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн хэрэгжүүлэх хүсэлтэй гишүүд Парламент дотор олон байгаа аж.

“Парламент удахгүй энэ хуулийн төслөөр санал хураалт явуулна. Батлах магадлал 99.99 хувь” гэж энэ талаар мэдээсэн “Global times”-ын материалд дурдсан байна.