УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон 76 нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн барилаа

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад танилцуулж, сонгогдсон хүмүүсийн нэрийг өргөн барьдаг. Үүний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд УИХ-ын дарга Г.Занданшатарт сонгуулийн дүнг танилцуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон 76 нэр дэвшигчийн нэрийг өргөн барилаа.

Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг чиглэлийн дагуу 12 тойргийн 164 хэсэгт саналыг хуудсаар гараар тоолж нягтсан. Ингэхэд нэг ч хэсэгт зөрүү гараагүй гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн онцолж байлаа.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)