Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани АНУ-аас татварын хөнгөлөлт эдлэхээ болжээ. Компанийн эзэн Илон Маск өөрөө твиттер хуудсандаа энэ талаар жиргэсэн байна.
“Дашрамд хэлэхэд, “Tesla” АНУ-ын бусад автомашин үйлдвэрлэгчидтэй харьцуулахад маш баг хөнгөлөлт эдэлдэг байсан. Холбооны татварын хөнгөлөлт цахилгаан автомашины үйлдвэрлэлд хамаардаг, гэхдээ бусдаас их биш” гэж тэрээр бичжээ.
J.D. Power агентлагийн сүүлд явуулсан судалгаагаар Tesla-гийн машинууд хамгийн чанаргүйгээр тодорсон. Бусад машинуудад дунджаар 166 алдаа байсан бол Tesla-гийн машинуудад 250 байсан аж.