Харри Поттерын тухай анхны ном гарснаас хойш 23 жилийн дараа сая л дэлхий нийтийг байлдан дагуулсан алдарт романыг Умард Солонгост хэвлэн гаргахаар шийдлээ.
Тус улсын “Утга зохиол” сонинд британи номын шүүмж хэвлэгдэн, хяналтын хорооноос зөвшөөрсөн өгүүлэлд уг романыг магтсан байна.
Харри Поттерын тухай цуврал нь хүүхдүүд өөрсдийн хүч чадвараар замаа олох ёстой гэсэн санааг агуулж байна хэмээн Умардын эрх баригчид үзжээ.