Европын холбоо руу зорчих эрхтэй 54 улсын тоонд Монгол багтжээ

Хилээ нээсний дараа Европын холбооны улсууд руу зорчих эрхтэй 54 улсын тоонд Монгол Улс багтжээ. Европын холбооны удирдлагууд уг жагсаалтыг гаргахдаа цар тахлын дэгдэлтийн байдлыг харгалзаж үзсэн юм байна. Тиймээс дэгдэлтийн тоогоор дэлхийд тэргүүлж буй АНУ, Бразил, ОХУ зэрэг улсууд багтаагүй байна. Уг жагсаалтыг хоёр долоо хоног тутамд эргэн харж, цар тахлын дэгдэлтийн байдлаас шалтгаалан шинэчлэх юм байна.

Одоогийн байдлаар Монголоос гадна Египет, Ватикан, Монако, Черногор, Андорра, Серб, Босни Герцеговин, Украин, Албани, Турк, Косово, БНАСАУ, Туркменистан, Вьетнам, БНХАУ, Таиланд, Мьянма, Япон, БНСУ, Гүрж, Бутан, Ливан, Индонези, Узбекистан, Энэтхэг, Тажикистан, Казахстан, Палау, Шинэ Зеланд, Австрали, Доминикан, Багам, Сент-Люсия, Уругвай, Ямайка, Куба, Гайана, Парагвай, Венесуэл, Никарагуа, Коста-Рика, Канад, Ангол, Тунис, Намиби, Уганда, Мозамбик, Маврикий, Замби, Руанда, Эфиоп, Марокко, Алжир улсын иргэд Европын холбооны улсуудад зорчих боломжтой байна.

Европын холбоо өнгөрсөн гуравдугаар сарын 17-ноос хилийн хорио тогтоогоод байгаа билээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. яагаад худлаа мэдээ гаргаад байна вэ, улаанаар тэмдэглэсэн 3 улсыг хориглосон, Ногооноор тэмдэглэсэн 15 улсыг зөвшөөрсөн. Харин 54 улсыг хараахан шийд гаргаагүй байгаа гэсэн мэдээ байхад илтэд гуйвуулж мэдээлжээ

    1 6 Хариу бичих
  2. Nuguu heden yum uzeegui mal ni odoo ochood gatsnaa

    3 0 Хариу бичих
  3. Тун удахгүй 2 дахь давалгаа Европт эхлэх юм байна.

    1 0 Хариу бичих
  4. Монгол ялнаа

    0 0 Хариу бичих