Шинэ парламентын гишүүдэд үнэмлэх гардууллаа

СЕХ-ноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 нэр дэвшигчид үнэмлэх гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын сонгуулийн 29 тойргоос хамгийн олон саналаар сонгогдсон 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр тооцон үнэмлэх олгох шийдвэр гаргасныг танилцуулав. Ингээд нэр дэвшигчдийг тойрог тус бүрээр дуудаж, гишүүний үнэмлэхийг нь олголоо.

Нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр тооцсон СЕХ-ны тогтоол шийдвэрийг УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. УИХ-ын гишүүнээр тооцсон шийдвэрийг УИХ-ын даргад өнөөдөр 12.00 цагт өргөн мэдүүлэх бол Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх хугацаа одоогоор тодорхойгүй байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах бөгөөд гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж эхэлнэ.

ФОТО:


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)