"Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадам өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болж байна.
Дэлхий нийтээр тархаад буй COVID-19-тэй холбоотойгоор олон арга хэмжээ хойшлогдож байгаа ч Гандантэгчэнлин хийдээс энэ жил уг ёслолыг тасалдуулахгүй явуулахын тулд “Хүрээ цам 2020”-ыг зохион байгуулж байгаа юм. Гэхдээ олон нийтийг хамарсан морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагаа энэ жил болохгүй. Харин зргаадугаар сарын 26,27,28-ны өдрүүдэд болох жахар цамын хурал 29-ний өдөр Батцагаан дуганы голын талбайд хурах юм. Зөвхөн цамын үйл ажиллагааг зохион байгуулж, телевиз болон бусад цахим хувилбараар олон нийтэд хүргэж байна. Тиймээс нийт сүсэгтэн олон телевиз болон цахимаар үзэх боломжтой юм.