Коронавирус SARS-CoV-2 нь хотын бохирын цооногт 2019 оны гуравдугаар сард байсныг Барселоны их сургуулийн хэсэг эрдэмтэд олж илрүүлжээ.

Барселоны  мэргэжилтнүүд янз бүрийн хугацааны усанд  шинжилгээ хийхэд SARS-CoV-2 геномын түвшний цугларалт нь хүн амын дундах вируст халдварын тохиолдлын өөрчлөлтүүдтэй  таарч байгааг Биологийн факультетын профессор Альберт Боск хэлжээ.  Вирус усанд нэгдүгээр сард байсан ба анхны халдвар хоёрдугаар сард бүртгэгдсэн юм.

Судалгаа шинжилгээнд 2018 оны нэгдүгээр сараас 2019 оны арванхоёрдугаар сарын хугацаанд бохирын цооногоос цуглуулсан дээжээс авчээ.

"Барселонд олонн аялаж жуулчлан, ажиллахаар ирдэг. Дэлхийн бусад хэсгүүдэд бас л ийм байсан болов уу”  хэмээн Испанийн вирус судлаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Боск ярилаа.