Пиррийн ялалт

Эртний герегчүүд тэр үед хүчирхэгжсэн ромчуудтай байлджээ. Тулалдаанд дийлэх нь ч дийлсэн юм байна. Ромчууд хөлсний легионуудаа тулалдаанд оруулсан бол герегчүүд байгаа бүх нөөцөөрөө байлджээ. Пиррын арми ялалтаа тэмдэглэж байх үед тооцоо хийжээ. Дахиад бүх хүчээрээ үргэлжлүүлэн байлдвал дараагийн тулалдаанд ялж болох ч нэг ч цэрэггүй үлдэх юм байна. Ийм ялалт хэрэгтэй юу? Эндээс түүхэнд Пиррийн ялалт гэдэг сургамж үг үлджээ. Хэмжээнээс хэтэрсэн хэтэрхий үнэтэй ялалт нь ерөнхий утгаараа аймшигт яландал болдог гэсэн үг.

Галдан бошигтын Зүүн гарын хаан улс нь тухайн үедээ Төв Азийн хамгийн хүчирхэг улс байлаа. Зэрэгцээ Хятад, Орос хоёртойэн тэнцэхүйц. Урагшаа Кашкар, баруун тийшээ өнөөгийн Узбекстаны нийслэл Ташкентийг захирч байсан юм шүү дээ. Гэвч өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй Халх л зэвүүг нь хүргээд байж. Халхыг дарж авахад хамтраач гэж Манж Чин улсаас ч, Оросоос ч тусламж гуйж зөндөө санал тавьсан. Цаадуул нь зөвшөөрөхгүй болохоор өөрөө гагцаар дайрч ороод дийлэх нь дийлсэн. Даанч удаагүй. Хүчирхэг Зүүн гарын улсыг энэ далимыг ашиглан дарж авах бололцоо үүслээ гэж манжууд ч, оросууд ч ойлгон нийлж аваад дарсан. Галдан ганцаардаж өлбөрч үхсэн шүү дээ.

1911 онд монголчууд тусгаар тогтнолоо зарлалаа. Төрийг Богд хаанаар толгойлуулсан шарынхан, Алтан ургийн язгууртан ноёд хуваан захирав. Биенээ хүлээн зөвшөөрдөггүй ээ. Хооронд нь эвлэрүүлэх гэж Богд байдгаараа хичээсэн. Ерөнхий сайд Намнансүрэн нас барсны дараа шарын толгойлогч Бадамдорж орыг нь залгав. Эрх мэдэлтэй болуутаа ноёд язгууртнуудыг доош нь хийж өгсөн дөө. Өс санасан ноёд язгуутнууд энэ хөсрий лам нарт дээрэлхүүлж байхаар Хятадын захиргаанд байсан нь дээр гэж үзэв. Сю Шүжан Монголд дураараа орж ирсэн юм биш шүү дээ. Монголын алтан ургийнхнаас бүрдсэн Засгийн газрын албан ёсны урилгаар тэд заллагаар ирсэн юм. Автономиа устгуулаад та нарынхаа ивээлд орж Хятадын зүгээр нэг муж болъё гэсэн монголчуудын урилга заллага хүслийг биелүүлэхээр ирсэн. Харин Сю генерал нь солиотой эр байсан учир дөвчигнөж харыхныг ч шарынханыг ч айлган эгээтэй л улс хөмрөх шахжээ. Хожим нь Бээжинд засаг солигдсоны дараа ноёд язгууртнууд Бээжинд очин шинэ засагт хэлэхдээ Монгол руу Сю шиг мэдрэл муутай гажиг хүн битгий явуулж байгаарай гэж гуйсан байдаг. 

1921 оны Ардын хувьсгал бол тухайн үед бий болсон Түшмэдийн ба Ардын дугуйлангийнхны хамтын бүтээл юм. Ялалтын дараа ардын бүлэг төрийн эрхийг авсан нь түшмэдийн бүлгийхний тэвчээрийг барав. Ингээд улаан оросуудтай нийлж байгаад тэднийг бүгдийг нь алж устгасан. Өөрсдийг нь оросууд дараа нь намнаж ноёдын бүлэглэлд эрхийг шилжүүлсэн. Энэ хооронд оросууд өөрийн үнэнч бүлэглэлийг бэлдэж байгаад ноёдыг ч үгүй хийсэн. Үнэндээ монголын талаас хэн нь ч ялаагүй. Түр зууртаа бүлэглэл болгон пиррийн ялалт байгуулжээ. Үр дүнд нь бүхий л сэхээтэн язгууртнуудаа устгуулж үндэсний гамшиг амссан. Нөхөж баршгүй.

Өнөөгийн Чех улсын бахархал нь нэн эртний Праг хот. Гайхамшиг. Германы нацистууд эхлээд Сүдецийг, дараа нь Морав, Словакийг эзэлхэд тэд юу ч хэлээгүй буугаад өгчихсөн. Харин польшууд нацистуудтай бүх хүчээрээ үзэж тарсан. Тэдний эрэлхэг зоригийг шүтүүстэй. Германаас өөрийгөө өөрийн хүчээр чөлөөлөх гэж тэд 1944 онд бослого гаргажээ. Зөвлөлтүүд Варшавын дэргэд тулж ирсэн байсан ч давшилтаа зогсоон польшууд германчуудад хэрхэн алуулж байгааг хараад зогсчихов. Воршав хотын 80 хувь нь үнсэн товрог болжээ. Бараг сөнөөд дууссан варшаавчуудад эрэлхэг байсны бахархалаас өөр юу ч үлдсэнгүй.

Түүхийг буцааж болдоггүй юм. Түүхийг “тэгсэн бол тэгэх байсан, тэгээгүйгээс болоод тэгсэн” гэх мэтээр тайлбарлаж болдоггүй юм. Түүх болсноороо болоод л өнгөрдөг. Түүх түүхээрээ л үлддэг. Түүх гэдэг бол угтах ирээдүйг зөв тольдох сургамж, бахархал, эмгэнэл. Энэ сургамжийг авч, цаашдын зам мөрөө зөв залахын тулд түүх үнэнээрээ үлдэж, дараа үеийнхний нүдийг нээж байх ёстой. “Түүхээ мэдэхгүй бол чамд түүх зохиож өгөх хүн олдоно” гэж хоёр мянганы өмнө суут Цэцэрон захиж байжээ. Үнэнээс гажсан түүх цээжилсэн хүн угтах ирээдүйгээ зөвөөр төсөөлж чадахгүй. Түүхийн ач холбогдол чухамдаа энэ буюу.

1990 оны анхны сонгуулиар МАХН 60 хувийн ялалт байгуулсан. Гэвч Ерөнхий сайд болсон Бямбасүрэн ялагдсан Ардчилсан хүчнийхийг засагтаа урьсан нь тулаад байгаа аюулыг хамтарсан хүчээр дийлье гэсэн санаа. Үүнд нь Социал демократ нам оролцоогүй, гэвч цагийн аясаар харахаар тэндээс соц дек юу ч хожоогүй, оролцоогүйг нь хэн ч анзаараагүй. Харин хамтарсан Засаг тэрхүү шилжилтийн хүнд үеийг амжилттай давсан.

1996 онд Энхсайханы Засгийн газар төрийн эрх мэдлийг бүхлээр нь авсан ч төрийн албаны аппаратыг дангаар эзэгнэж байсан сөрөг хүчний төлөөлөгчдөд гар хүрээгүй. Гэтэл 2000 онд төр эзэрхийлсэн Энхбаяр төрийн албанд ажилладаг сөрөг төдийгүй “сэжигтэй” 15 мянган эсэргүүнийг эгшин зуур ажлаас нь халжээ. Юу хожсон юм бол?

2008 оны сонгуулийн дүн гарангуут үндэсний хагарал болж цус хүртэл урссан. Ерөнхий сайд Баяр ялагдсан сөрөг хүчиндээ хамтарсан засаг байгуулах санал тавьсан. Чухам үүний үр дүнд Монголын түүхэн дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн. Өнөөдөр тэр хөрөнгө оруулалт улсын төсвийн гуравны нэгийг дангаараа хангаж байна. Хамгийн гол нь Монгол улсын тусгаар тогтнолын нэг том баталгаа болсон юм.

Саяхан Оросын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хаалттай хуралдаанд Хятадын асуудал хариуцсан генерал үг хэлжээ. Тэрээр Хятадыг Оросын хамгийн том өрсөлдөгч, хэзээ нэгэн цагт тэртэй тэргүй муудалцах субъект гэж тодорхойлжээ. Энэ тохиолдолд бидэнд өмнөөс нь барих хөзөр бол Казахстан, Монгол хоёр юм гэж генерал хэлэв. Хэрэв Оросын эрх ашигийн зүгээс эрүүл ухааанаар харах аваас генералын түмэн зөв. Монгол бол Оросын хувьд Хятадтай наймаалцах том хөзөр.

Зүүн Германыг Баруунд үнэгүй тушаасан гэдгээрээ Горбачёв олон жил хараал идлээ. Үүнийг Путин ч ил тод заралдаг. Үнэхээр 40 жил авч явсан тийм том олзыг сохор зоосны үнэгүй алдсан нь харамсаар зүйл байж болох. Энэ сургамжаасаа үндэслэн 70 жил авч явсан геополитикийн асар их ач холбогдолтой Монголыг дахиад л ямар ч үнэ хөлсгүй бусдад алдана гэж үү? Монголын үнэ цэнэ гэж юу вэ? Цэврээрээ Оросын мэдлийнх байж л үнэ өртөгтэй болно. Гэтэл үүнийг өрний хөрөнгө оруулагчдын өмч болгочихоод хагас дутуу эзэмшилтнй бараагаа үнэ хүргэж зарах гэж үү? Монгол дахь гадны хөрөнгө оруулалтанд эгдүүцээд байгаа Оросын геополитик ердөө л энэ. Хөлсөө авсан монгол бууны нохойнуудын хуцааны цаад шалтгаан ч энэ.

Японы дэлхийн дайны үеийн солиорол бол энэ орны ялагдлын эх сурвалж байсан юм. Засгийн эрхийг барьж байсан милитаристуудын тушаалаар Пөрл Харборыг бөмбөгдсөн түүхэн ялалтыг удирдсан генерал Ямамото “Бид тулалдаанд ялалт байгууллаа. Гэхдээ унтаж байсан арсланг сэрээснээр дайнд ялагдах үүдээ нээчихлээ” гэж хэлж байсан гэдэг. Саяхи сонгуулиар Хүүк тулалдаанд ялсан боловч үргэлжлүүлээд дайн хийвэл ялагдал хүлээж магадгүй үүдээ нээж байна. Магадгүй энэ нь пиррийн ялалт байж болох. Пиррийн ялалт мөн бол хохирогч нь Монгол орон. Хүүк бол цэргийн хүн, цэргийнхэн хойшдыгоо бодолгүй тулалдааны ялалт болгоноос кайф авдаг. Түүнийг 1994 онд бичигтэй цагаан даавуугаар толгойгоо ороочихоод өөрийн огт таньж мэдэхгүй, нэрийг нь ч олигтой цээжлээгүй Сүхбаатар Чойбалсан Цэдэнбалыг өмөөрөн дөвчигнөж явсан улаан хамгаалагч дүрээр нь хүн болгон танина. Залуу байж, Одоо тэрээр ухаажвал ухаажихаар 50 насыг давсан эр. Байлдаж тоглон пиррийн ялалтанд хөөрөхөөргүй нас дарсан. Голдоо нүхгүй тэнэг үеэ өнгөрөөсөн.

Одоо түүний зовлон эхэлсэн. Ковидогийн цар тахалд хамгаа гөвж ядарсан Монгол орны өмнөөс хариуцлага хүлээх хүнд ял түүнд тулгарлаа. Энэ бол ганц Хүүкийн зовлон биш, манай нийт үндэстнийг гамшиг тосож байна. Хэрэв үүнийг тэр ойлговол, хэрэв үүнийг Монголын төрийн тулах бас нэгэн багана болсон Ардчилсан нам ойлговол зөвхөн хамтарч байж энэ гамшгийг даван туулна. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, хэрэв байгаа юм бол хаана хэнээр илэрхийлэгдэж байгаа нь мэдэгдэхгүй МАНАН хэмээх салхин тээрэмтэй горзгор Кихот давжаа Пансогоо дагуулан хичнээн ч жил тулалдав? Хэрвээ МАНАН байсан юм бол саяхи сонгуулиар нам дарагдлаа. Энэ бол саяхи сонгуулийн хамгийн том ялалт. Юутай ч салхин тээрмийг устгалаа. Дайсан дарагдлаа, одоо гэр орноо боддог цаг. 

Их л энгийнээр хэлбэл пиррийн ялалт байгуулсан Хүүкийгээ дэмжие, гэхдээ дайныг шатлан өргөжүүлэх сонирхлыг нь даран, нийт үндэстнийхээ эрх ашгийг тэргүүнд тавин дайн байлдаангүйгээр гэр орноо босгоё. Хүүхэд шиг “Хүүкээ, айгаагүй бол дахиад барилдая” гээд байж болохгүй л дээ, хэрэв эрүүл ухаан гэж байдаг бол?

2020.6.30


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (39)

  1. huuk oilgoh baihaa.

    0 0 Хариу бичих
  2. Eh ornoo bodson hun ingej hunii hiisen ymiig harluulj olon tumniig toorolduulhee bolioch

    0 0 Хариу бичих
  3. Оюу толгой С.Баяр хоёрыг өмөөрч байх шив муу гэрээ гэдэг нь тодорхой болсон шүү дээ

    1 0 Хариу бичих
  4. Ичдэггүй сда тэтгэврийн сангаас хүртэл өөртөө тэтгэвэр авч байсан биздээ. Өмөөрөгсөд нь энэ түүхий мэдхүү

    0 0 Хариу бичих
  5. “Түүхээ мэдэхгүй бол чамд түүх зохиож өгөх хүн олдоно” Чам шиг новшнуудад л хэлсэн үг. Түүх зохиогч новшоо

    1 0 Хариу бичих
  6. Tuuhiig bitgii hydlaa guivuul.

    1 0 Хариу бичих
  7. ene staa neg umdunduu baanaa niitlel ni dandaa alsuuraa urd khytadruu khanduulsan tarhi ugaalttai mongolchuud uursduusuu bolson uuld, uvs, khalkh, buried, geed khagraad uguusei geed altan urguud ni duusaasai geed muu ut ikh umkhii khanhluulah uymdaa

    0 0 Хариу бичих
  8. Gaigui bhaa dandaa l surug muugaar harah yumdaa ene ueiinhen

    0 0 Хариу бичих
  9. Оюутолгой чамд одоо болтол тэтгэмж өгдөг үү?

    0 0 Хариу бичих
  10. ХААНААС СОНГОГДСОН НЬ ХАМААГҮЙ УЛС ОРНЫГ ЗӨВ ЗАМДАНА ЧИГЛҮҮЛЭХ БОЛОВСОН ХҮЧНИЙГ ЗОРИГТОЙ ДЭМШҮҮЛЖ ТАВИХ ХЭРЭГТЭЙ. АРАГШАА НЭГ АЛХАМ, УРАГШАА ХОЁР АЛХАХ ХИЙХ УХААНТАЙЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЦЭРГЭЭР БОЛ ЦАГИЙН БАЙДЛЫГ ЗӨВ ҮНЭЛЖ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ.

    0 0 Хариу бичих
  11. unen zuil bichjee

    1 0 Хариу бичих
  12. үнэхээр голыг нь олоод бичсэн нийтлэл одоо гэр орноо гэдэг шиг Хүүк минь улс орноо эдийн засгаа босгохоо бод, Сангийн сайдаар ухаалаг гаргалгаа сайтай олон талын боловсрол мэдлэгтэй бусдыг хүлээн зөвшөөрөх чадвартай том дүр зургаар хадаг хүнийг сонгоосой зөвхөн өөрийнхөө зөв гээд тэрийгээд хэвтчихдэг байнга хэрүүл тэмцэл хийж нэг их бусдад өсөөрхсөн буруушаасан түрүүчийн сайд чинь дэм болохгүй чөдөр тушаа болно

    2 0 Хариу бичих
    • yg unen

      0 0
  13. Баабар юу бүтээсэн хүн бэ цэвэр Амеркийн хөлсний бичээч гэж олны яриа үнэн бололтой дандаа төр засгийх нь эсрэг шордож хоёр хөрштэй дайсагнуулж гадаадын хөрөнгө оруулалт гоё нэрээр оюутолгойн луйварыг хамгаалж түүхэн үнэнийг илт гуйвуулж тархи угадагаа болиоч

    0 2 Хариу бичих
  14. Etseg todorhoigui ger buld ussun, etseg ni toddhoigui heden huuhedtei Anujin Odoo bidniig udirdah bolj bna uu? Uls tur duremgui baij bolno, amidral duremtei shuu. Iim es surtahuungui bolj dee

    0 0 Хариу бичих
  15. Баабарын даравгар дутахгүй юмаа

    0 0 Хариу бичих
  16. Яагаад ч юм хятад угсаатнууд Хүкийн энэ ялалтыг дэмжээд байгаам. Гэхдээ Хүкийн энэ ялалт бол 1-рт хууль бус, 2-рт луйвар учраас ёс суртахуунгүй явдал. Ийм хууль бус ёс суртахуунгүй юмыг, ковидод дарлуулсан, одоо улс орноо ѳѳд нь татах нь зүйтэй гэх мэтчилэнгийн тайлбар, шалтагаар зѳвтгѳж, үүнтэй эвлэрнэ гэдэг нь хамгийн байж болшгүй бѳгѳѳд тэр пиррийн ялалт гээд байгаа юмнаас ч хамаагүй дор зүйл юм. "Дахиад барилдах уу" гэхээс ѳѳр юу хэлэх юм бэ?

    2 0 Хариу бичих
  17. Баабар "лаг" бичнээ. Гэхдээ одоо өөрөөр хардаг болсон шүү.

    1 0 Хариу бичих
  18. "...Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, хэрэв байгаа юм бол хаана хэнээр илэрхийлэгдэж байгаа нь мэдэгдэхгүй МАНАН хэмээх салхин тээрэмт)..." мэдэн будлиад байх чинь. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ Та.

    0 0 Хариу бичих
  19. Mongoliin Baabar shig hun delhiid tsoon Mongold baitugai delhiin ulsToriin baidald dugnelt ohch chadna Er ni bol Mongoliin Daisnuud l Baabariig I zen yadah BaihDaa Mongol rumen Baabartaa Hairtai shuu Mongol hun bur meriij ger bul ur huuhdee bosgoyo yls orondoo nemer ogii Baabartaa bayarladagShuu Huukee demjitsgeeeMongoloronhogjintsetseglehbolnoo E/n A/H

    3 0 Хариу бичих
  20. Тэр үеийн түүхийн гэрчүүд амьд байсаар байхад л худлаа бичнэ. 1996 онд Ардчилсан нам ялаад сольж болох бүх л албан тушаалтнуудыг хомроголон сольж, ялсан нам бүх шатанд албан тушаалтнуудыг сольдог жишиг тогтоосон шүү дээ. Ардчилсан нэртэй л бол гудамжны архичин ч хамаагүй албан тушаалд очиж байлаа. Ганцхан жишээ. Баянхонгор аймгийн нисэх буудлын даргыг татан унагаж, хотоос нэг архичин ирсэн. Ирсэн өдрөөсөө огт ажил хийгээгүй тувт архидаж байлаа. Албан өрөөндөө байнга л тасарчихсан хэвтэж байна гэж шуугиж байв. Эцэст нь арга буюу солихоор болсон боловч ажил хүлээлцэхээр ирсэн хүмүүс түүнийг олохгүй олон хоног болсон юм даг. 2000 онд Энхбаяр гараад төрийн албанд ардчилсан намын шургуулсан иймэрхүү хөгийн новшнуудыг зайлуулсныг Баабар дээр урвуулан дурдаж байна. Эртний түүхийг мушгин гуйвуулж айснаа одоо бүр дүрдээ орчихсон гэрчүүд амьд байгаа түүхийг хүртэл мушгих болтлоо элийрчээ.

    1 0 Хариу бичих
  21. Баабар бол зүгээр худалаа уих төлөө ард иргэдийг турхирсан зорилгоор явж байгаа адгийн хүн л дээ

    0 1 Хариу бичих
  22. Энэ муу одоо юу яриад байгаан! Хэдэн үг ухаантай юм шиг холбохоор болж байна гэж байна уу! Зүгээр л зайлж үз! Хажууд байсан юм шиг л авч байх чинь. Хэн нь хоролмоотаж ч байна. Сурган хүмүүжүүлэгч бол эсрэгээр нь ийм л баймаар байна гэдгийг аа!

    0 1 Хариу бичих
  23. баабар дандаа худал,хуурмаг нийтлэл мэдэмхийрэн их бичиг юм.ардын хувьсгалын уеийн туухийг хэтруулэн бичжээ.данзан,бодоо нар улааны узэл,коминтернийг дэмжээгуйгээс,ардчилсан болон эх орон тусгаар тогтнолыг ямар нэгэн гадны орнуудаас хараат байлгахгуй гэснээс болсныг туух гэрчилнэ.баавар худлаа юм бичиж,монголчуудыг хагардуулах гэж байна.бааварыг туухийг гуйвуулан мушгин ундэсний аюулгуй байдалд ноцтой хор хохирол учруулсан гэж узээн шалгах хэрэгтэй байна.

    2 1 Хариу бичих
  24. su sujand mun ih zuv uduh yum

    0 0 Хариу бичих
  25. zugeer l unsh dugnelt hiih n tani erh tenegee gaihuulj haraal bitgii ursga. olon humuust tugee . mongolchuudad erh ashig gej bii

    3 1 Хариу бичих
  26. "Саяхан Оросын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хаалттай хуралдаанд Хятадын асуудал хариуцсан генерал үг хэлжээ. Тэрээр Хятадыг Оросын хамгийн том өрсөлдөгч, хэзээ нэгэн цагт тэртэй тэргүй муудалцах субъект гэж тодорхойлжээ. Энэ тохиолдолд бидэнд өмнөөс нь барих хөзөр бол Казахстан, Монгол хоёр юм гэж генерал хэлэв. Хэрэв Оросын эрх ашигийн зүгээс эрүүл ухааанаар харах аваас генералын түмэн зөв. Монгол бол Оросын хувьд Хятадтай наймаалцах том хөзөр. Зүүн Германыг Баруунд үнэгүй тушаасан гэдгээрээ Горбачёв олон жил хараал идлээ. Үүнийг Путин ч ил тод заралдаг. Үнэхээр 40 жил авч явсан тийм том олзыг сохор зоосны үнэгүй алдсан нь харамсаар зүйл байж болох. Энэ сургамжаасаа үндэслэн 70 жил авч явсан геополитикийн асар их ач холбогдолтой Монголыг дахиад л ямар ч үнэ хөлсгүй бусдад алдана гэж үү? Монголын үнэ цэнэ гэж юу вэ? Цэврээрээ Оросын мэдлийнх байж л үнэ өртөгтэй болно. Гэтэл үүнийг өрний хөрөнгө оруулагчдын өмч болгочихоод хагас дутуу эзэмшилтнй бараагаа үнэ хүргэж зарах гэж үү? Монгол дахь гадны хөрөнгө оруулалтанд эгдүүцээд байгаа Оросын геополитик ердөө л энэ. Хөлсөө авсан монгол бууны нохойнуудын хуцааны цаад шалтгаан ч энэ." энэ үг арай хэтэрнээ , биднийг хятадад өгч байж л санаа чинь амрах гээд байнаа даа . Монголыг украйн болгох сонирхол ямар их байна даа танд

    2 5 Хариу бичих
    • ene zohiolch khezee uhej dald orhiin boldoo khytaduudad bichilteeree medee ugch baigaa muu suidsen tamd unah tavlintai nugelten mongoliig zovoosniihoo tuluu shavj bolnoo

      0 0
    • ene hun mongoliig hyatadad ogmoor bn gj yu ch heleegui bn, harin 2 taliin huchirheg 2 guren iimerhuu yum yarih l bh

      2 0
  27. Баабар юу ярих гээд юу яриад байна аа өөрийгөө ер нь юу гэж бодоод байдаг хүн бэ, зүгээр л тэр зүв зүгээр олж авсан хөрөнгөнийхөө хувьцааг дуугүйхэн аваад хэвтэж байвал таарна, илүү юм чрих гээд байвал юм эвгүйцээд эхэлсэн шүү,..

    0 5 Хариу бичих
  28. Ер нь бол ман болон ан гдг улс бхгүй. АН гдг ардчилал тал МАН гдг ком тал гдг ойлголтоо болих хэрэгтэй

    3 0 Хариу бичих
  29. Энэ үнэхээр бодох л асуудлуудыг гаргаж тавьжээ МАН ч бусад нам эвсэлүүд ч бодож ухаарч улс орноо аврахад хүчээ нэгтгэх нь зөв шүү

    9 0 Хариу бичих
  30. Baabaraa odoo zugeer amraachee hulsuur bicheed tsaddaggui ee..

    0 2 Хариу бичих
  31. Ийш тийшээ савласан эвгүй эвгүй шийдвэр гаргаад байвал ч улс хэцүүднэ шүү, одоо коронагаас болж хаагдсан газруудаа нээмээр байнаа, одоо эдийн засгаа өөд нь татах хэрэгтэй байна

    2 0 Хариу бичих
  32. Муу атийсан сда амаа тат төрийн хутгуур жунгаа сда

    3 6 Хариу бичих
    • Чам шиг атигар ухаантай хүмүүс баабарыг ойлгохгүй л дээ

      5 0
  33. Үүнийг Хүүк ойлгох байх аа, тэр ээр их улс төрд 30 шахам жил явсан эр.

    5 0 Хариу бичих
  34. өдийд ялсан нам засаг нь дүлийрээд хүн биш болчдог. 2016 онд бүүр бөөн бөөнөөрөө зугаалаад явчсан.

    1 0 Хариу бичих
  35. Дэмжиж бн. Эвлэвэл бүтнэ.

    9 0 Хариу бичих