“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.
“Үндэстний ТОЙМ” сэтгүүл УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны 6 дугаар сарын 26-нд олон нийтэд зарласны дагуу дараачийн парламентад сонгогдон хамгийн олон санал авсан 76 хүний товч мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Эдийн засгийн амаргүй сорилт, коронавирусийн цар тахал, бондын өр гэхмэтчилэн ачааг шинэ парламент, Засгийн газар хүлээн авч байгааг “Үндэстний ТОЙМ" сэтгүүл "У.Хүрэлсүхийг хүлээж буй гурван сорилт" нийтлэлд онцоллоо. Одоогийн болон өмнөх парламентын гишүүдийн нас, хүйс, мэргэжлийн байдлыг тоймлон тоон мэдээлэл болгосныг энэ дугаарын Зүг чиг булангаас уншиж болно.
Спортын ертөнц хөл хорионы үеэр хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай болон “Ил гарсан арьс өнгөний үзэл” зэрэг цаг үеийн нийтлэлийн хүлээн авна уу.